Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 оны 03-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-15 13:27:54

2023 оны 3-р сарын 2-р 10 хоног тойм мэдээ

Температур:

Агаарын дундаж температур нь -4.1 … -10.0 градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулахад Норовлин сум -1.7 градус хүйтэн, Дадал, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Батноров, Цэнхэрмандал сумдууд, Өлзийт тосгоны нутгаар орчим, бусад нутаар 1.1 ... 3.0 градус дулаан байна. Үнэмлэхүй бага температур Цэнхэрмандал суманд -23.9 градус хүйтэн байлаа.

Хөрсний дундаж температур нь -1.3 ... -9.8 градус хүйтэн, олон жилийн  дундажтай харьцуулахад Дадал, Норовлин сумдууд 1.4 ... 1.9 градус хүйтэн, Өмнөдэлгэр сум, Өлзийт тосгоны нутгаар орчим, бусад нутгаар 1.2 ... 5.9 градус дулаан байна. Үнэмлэхүй бага температур нь Батширээт суманд -28.6 градус хүйтэн байлаа.

Тунадас:  Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумдын нутгаар тундас ороогүй, бусад нутгаар 0.4 ... 9.4 мм тундас орсон. Хамгийн их тунадас Норовлин суманд 9.4 мм тунадас орсон.

                   

 Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж 27 ... 58% байна

Салхи шуурга: Хамгийн их салхи 12-26 м/с хүрч, 10-аас дээш салхитай өдрийн тоо 2-10 байна. Хамгийн их салхи Галшар суманд 26 м/с хүрч салхилсан.

                    

Цасан бүрхүүл: Хэнтий аймгийн нутгаар Дадал, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Батноров, Баян-Адрага, Жаргалтхаан, Норовлин, Цэнхэрмандал сумдууд, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар 4-9 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 0-6 см байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх, ямааны ноолуур самнах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх,  ажил явагдаж байна. Дээрхи ажилууд хийхэд цаг агаарын нөлөөллөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Биндэр, Дархан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Батноров, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин, Цэнхэрмандал сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                  Тойм бичсэн судалгааны инженер С.Батцэнгэл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 4