Цаг уурын мэдээ > Ус судлал
2021 оны 03-р сарын 1 дугаар 10 хоногийн тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-04-14 12:29:41


2021 оны 3-р сарын 11-ний өдрийн байдлаар ус судлалын харуулын чиглэлд Хэрлэн, Хурх, Эг голуудын усны түвшин ёроолдоо хүртэл хөлдсөн ба Онон - Биндэр, Онон-Дадал харуулын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 10 см нимгэрсэн бол Барх, Балж голуудад халиа тошин гүйж мөсний зузаан 8-9 см зузаарсан байна.
Голуудын уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байдаг ба өдөртөө цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан гол хэдийн мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаантай хэдийч мөсний нягт багасаж байгаа тул мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байж мөсөн дээгүүр явах, тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.