Урьдчилсан мэдээ > 2023 оны V сарын Цаг агаарын урьдчилсан төлөв
2023 оны V сарын Цаг агаарын урьдчилсан төлөв
Шинэчлэгдсэн: 2023-05-29 15:27:07


2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Агаарын температур: Агаарын дундаж температур 5 сад нийт нутгаар 10.6-13.2°C байдаг бол энэ сард олон жилийн дунджийн орчим /ОЖД/ дулаан байна. (Зураг1)
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр 7.2-14.1 мм, бусад нутгаар 14.9-26.5 мм ордог бол энэ сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна (Зураг 2).
I 10 хоногийн дунд, II 10 хоног болон III 10 хоногийн эхэн үеэр бага зэрэг сэрүүсэх төлөвтэй.
Арав хоногуудын зааг үеүдээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Агаарын температур, хур тунадасны явцыг графикаар харуулав. (Зураг 3).
#ЗӨВЛӨМЖ: 2023 оны 5 сард Агаарын температур бүх нутгаар ОЖД-ын орчим бөгөөд хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас бага бусад нутгаар ОЖД-ын орчим байна..
-Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн байх ба I 10 хоногийн дундаас ихэнх нутгаар температур аажмаар дулаарах боловч сарын дунд үе буюу II 10 хоногийн дунд, сүүлч үеэр ахин сэрүүсэх төлөвтэй байна.
-Сарын зааг үеүдэд тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй байна.
Сарын I 10 хоногийн эхэн болон сүүлч, II 10 хоногийн сүүлч, III 10 хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, нутгийн өмнөд хэсгээр бороо орох төлөвтэй байна.
Иймд нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрөө (хэлбэлзэл) ихтэй байх ба малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажилуудыг эртнээс бэлтгэж, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын богино хугацааны 1 – 5 хоногийн мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулж байна.