> Цаг уурын шинжилгээний мэдээ
2023 оны 01 сар


ХЭНТИЙ АЙМГИЙН 2023 ОНЫ 01 ДУГААР САРЫН
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Агаарын температур
Агаарын сарын дундаж температур -22.3 градус буюу олон жилийн дунджаас 1.5 градусаар хүйтэн байлаа. Сарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулахад Баян-овоо, Дадал, Дархан, Өмнөдэлгэр, Батноров, Норовлин сумдын нутгаар дундажийн орчим,бусад сумдын нутгаар дундажаас хүйтэн байв. Агаарын дундаж температурын дулаан нь Дархан суманд -17,9 градус, хамгийн хүйтэн нь Өлзийт суманд -25,5 градус ажиглагдсан байна. Энэ сард хүйтний эрч нилээд чангарч ихэнхи нутгаар 3 - 23 хоногт -30 градусыг давж хүйтэрсэн ба Өндөрхаан, Батширээт, Дэлгэрхаан, Өлзийт сумдад -41,3 - -43,2 хүрч хүйтэрсэн байна.
Агаарын хамгийн их, бага температур
Агаарын температурын хамгийн дулаан утга -0,2...-8,6 градус байж сарын үнэмлэхүй их температур Дархан суманд 0,2 градус байсан бол , Агаарын температурын хамгийн хүйтэн утга нь Өлзийт суманд -43,2 градус хүрсэн байна.
Хур тунадас
Энэ сард нийт нутгаар 1 - 4 өдөрт хур тунадас орж 0,0 – 0,9 мм тунадас унасан ба олон жилийн дундажтай харьцуулвал бүх сумдын нутгаар дундажаас бага цас орсон байна. Хур тунадасны хамгийн их нь Баян-Адрага суманд 0,9 мм байлаа.
Салхи, цаг агаарын гамшигт үзэгдэл
Салхины дундаж хурд нийт нутгаар 1,3 –6,3 м/с хүрч салхилсан ба Салхины их хурд 13 - 20 м/с хүрч хамгийн их нь Баян-овоо, Биндэр, Дархан сумдад 20 м/с хүрчээ.
Салхины дундаж хурд / м/с /
Тойм бичсэн уур амьсгалын судалгааны инженер Д.Ариунтуяа