> Цаг уурын шинжилгээний мэдээ
7 хоногийн тойм


2021 оны 02 дугаар сарын 22-ноос 03 сарын 01-нийг хүртэлх
өнгөрсөн 7 хоногийн тойм
Хур тунадас: Хугацааны эхэнд цас ороогүй. 27-нд Өдөртөө Галшар суманд 0.1мм, шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0.0-0.8мм. 01-ний, шөнөдөө Галшар суманд 1.0мм цас орсон.
Салхи: 22,24,27-нд секундэд 4-14 м/с, зарим үед түр зуур секундэд 16-20 метр ширүүслээ. Бусад хугацаанд секундэд 1-13 метр.
Температур: Хугацааны эхэн болон сүүлээр хүйтний эрч чанга хэвээр байсан боловч дунд үеээс хүйтний эрч бага зэрэг суларч Уулархаг нутгаг, Хэрлэн голын хөндийгөөр өдөртөө 5 градус дулаанаас 1 градус хүйтэн, шөнөдөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 6-9 градус дулаан, шөнөдөө 4-7 градус хүйтэн байв.
Цасан бүрхүүл: Ажиглалтын талбайн цасны дундаж зузаан Гурванбаян , Батноров, Баян-овоо 7см, бусад нутгаар 1-6 см цасан бүрхүүлтэй байна. Биндэр, Хэрлэнбаян, Батширээт, Дэлгэрхаан, Жаргалтхаан сумдаар цасан бүрхүүлгүй.
УЦУОШТөв Мэдээлэл үйлчилгээний хэлтэс.