Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт
2022 оны жилийн тойм
Хэнтий аймгийн цаг агаарын нөхцөлийн
2022 оны тойм
Агаарын температур
Хэнтий аймгийн хувьд агаарын температурын жилийн дундаж температур нь 0,2°С байв.Агаарын температурын жилийн дундажийг бүс нутгаар нь авч үзвэл:Нутгийн хойд хэсгээр -1,3...+0,6°С, төвийн хэсгээр -1,5... +0,8°С, өмнөд хэсгээр +1,2... +2,0°С байлаа.
Агаарын температурын жилийн дундажийн хамгийн дулаан Дархан, Галшар суманд +2,0°С, хамгийн хүйтэн нь Цэнхэрмандал суманд -1,5 °С хүрсэн байна. Агаарын температурын жилийн дундажийн тархалтыг харуулав.
2022 оны жилийн дундаж агаарын температур
Хэнтий аймгийн нийт нутгаар агаарын температурын жилийн дундаж утгыг олон жилийн дундажтай (ОЖД) харьцуулбал 0,8 градусаар хүйтэн байсан ба бүс нутгаар авч үзвэл:нутгийн Хойд хэсгээр 0,4°С буюу дундажаас хүйтэн, Төвийн хэсгээр 0,5°С хүйтэн, Өмнөд хэсгээр 0,2°С-аар хүйтэн байжээ. Улиралаар авч үзвэл: Өвөлийн улиралд Өндөрхаан, Биндэр, Дадал, Дархан,Галшар,ХБУлаан,Өмнөдэлгэр,Батширээт,Баян-адрага,Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан,Өлзийт сумдын нутгаар дундажаас 1,1...3,1°С хүйтэн, бусад сумдын нутгаар дундажийн орчим, хаврын улиралд Өндөрхаан,Баян-Овоо, Биндэр, Дадал, Дархан, Галшар сумдын нутгаар олон жилийн дундажаас дулаан,бусад сумдын нутгаар дундажийн орчим, Зуны улиралд Өндөрхаан,Баян-Овоо, Биндэр,Дадал,Дархан,Галшар сумдын нутгаар дундажийн орчим, бусад сумдын нутгаар дундажаас -1,3...-2,9°С хүйтэн, Намрын улиралд Өндөрхаан,Баян-Овоо, Биндэр,Дадал,Дархан, Галшар,Дэлгэрхаан,Норовлин, Өлзийт сумдын нутгаар дундажийн орчим,бусад нутгаар 1,1...2,1°С хүйтэн байсан байна.
Агаарын температурын жилийн явцаас харахад I, III, IX сард 1,0....1,9°С дулаан, VII, VIII сард -1,4....-2,2°С хүйтэн,X,XI,XII сард -1,1.....-1,7°С хүйтэн, бусад саруудад ОЖД-ын орчим байв.
2022 оны агаарын температурын сарын дундаж болон ОЖД утгуудыг харьцуулж үзүүлэв.
Агаарын хамгийн их температур:
Агаарын температурын хамгийн их утга нутгийн хойд хэсгээр +29,4... +33,0 °С,Төвийн нутгаар +28,7... 36,0°С,өмнөд хэсгээр +33,0... +35,0 °С хүрч 2022 онд агаарын температурын их утга Өндөрхаан хотод +36,0°С хүрч ажиглагджээ.
Агаарын хамгийн бага температур:
Агаарын температурын хамгийн бага утга нутгийн хойд хэсгээр -32,5... -38,5°С, Төвийн нутгаар -32,5... -38,0°С, өмнөд хэсгээр -31,1... -33,5°С байсан ба 2022 онд агаарын бага утга Батширээт суманд -38,5 °С хүрсэн байна.
Хур тунадас:
Хэнтий аймгийн нийт нутгаар 146,4 - 527,0 мм хур тунадас орж олон жилийн дундажтай харьцуулахад 38,5 мм – ээр ахиу хур тунадас оржээ. 2022 оны хур тунадасны жилийн нийлбэрийн тархалтыг зургаар харуулав.
2022 оны хур тунадасны нийлбэр
Хур тунадасны жилийн нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулбал 2022 онд Биндэр, Дадал,Өмнөдэлгэр, Баян-Адрага,Жаргалтхаан, Цэнхэрмандал, Норовлин сумдын нутгаар дундажаас ахиу, Өндөрхаан,Баян-овоо сумдын нутгаар олон жилийн дундажаас бага,бусад сумдын нутгаар дундажийн орчим хур тунадас орсон байна.
Бүс нутгаар нь авч үзвэл:нутгийн хойд хэсгээр 270,6 – 527,0 мм,төвийн хэсгээр 162,5 – 374,4мм, өмнөд хэсгээр 146,4 – 203,4 мм тунадас унасан байна.
Хэнтий аймгийн нутгаар 2022 онд хамгийн их хур тунадас нь 6,7 дугаар сард дундажаар 75,4-76,5 мм тунадас унасан ба олон жилийн дундажаас 80,7 мм-ээр ахиу хур тунадас орсон байна. Хамгийн их тунадас Дадал суманд 527,0 мм тунадас орсон бөгөөд хамгийн бага нь Галшар суманд 146,4 мм тунадас унасан байна.
Салхи :
Хэнтий аймгийн нийт нутгаар салхины дундаж хурд 2,2 – 5,0 м/с хүрч салхилсан ба дундажийн хамгийн их нь Дархан суманд 5,0 м/с, хамгийн бага нь Батширээт суманд 2,2 м/с байсан байна.
Салхины дундаж хурд
Бүс нутгаар нь авч үзвэл: Нутгийн өмнөд болон төв хэсэгээр олон жилийн дундажаас их ба орчим, харин нутгийн хойд хэсэгээр дундажаас бага салхилсан боловч 12 сард дундажаас их салхилсан байна.
Салхины дундаж хурд / Бүс нутгаар /
Улиралаар авч үзвэл: Салхины дундаж хурд Өвөл- Баян-овоо,Дархан,Өмнөдэлгэр,Цэнхэрмандал сумдын нутгаар олон жилийн дундажаас их,Биндэр, Баян-Адрага,Баянмөнх, Дэлгэрхаан, Өлзийт сумдын нутгаар дундажаас бага, бусад сумдын нутгаар дундажийн орчим байна. Хавар- - Өндөрхаан,Баяновоо,Өмнөдэлгэр, сумдын нутгаар дундажаас их, Биндэр, ХБУлаан, Батноров, Батширээт, Баян-адрага,Баянмөнх, Норовлин сумдын нутгаар бага,бусад сумд дундажийн орчим. Зун- - Өндөрхаан,Баяновоо, Дадал,Өмнөдэлгэр сумдын нутгаар дундажаас их,Батноров, Баянмөнх, Дэлгэрхаан сумдын нутгаар дундажаас бага, бусад сумдын нутгаар дундажийн орчим байсан байна. Намар - Өндөрхаан,Баяновоо,Дархан, Цэнхэрмандал сумын нутгаар дундажаас их, Батноров, Баянмөнх дундажаас бага,бусад нутгаар дундажийн орчим байна.
Дүгнэлт: 2022 оны агаарын температурын жилийн дундаж нь 2021 оны жилийн дундажаас 0,8 °С-аар хүйтэн байсан ба Агаарын температурын хамгийн их утга нутгийн хойд хэсгээр 0,7-0,9 °С хүйтэн, төвийн нутгаар 1,0°С хүйтэн, өмнөд хэсгээр 0,9 °С хүйтэн болж өнгөрсөн байна. Хур тунадасны хувьд өмнөх оныхоос 914.2 мм-ээр бага хур тунадас орсон бөгөөд бүсээр нь авч үзвэл нутгийн хойд хэсгээр 35,7 мм –ээр бага,Төвийн хэсгээр 47,4 мм-ээр ахиу, өмнөд хэсгээр 91,3 мм-ээр бага хур тунадас орсон байна. Харин салхийг нь авч үзвэл нутгийн хойд хэсэгээр 0,3 м/с, төвийн нутгаар 0,4 м/с, өмнөд хэсэгээр 0,6 м/с бага салхилсан байна.
Тойм бичсэн: Уур амьсгалын судалгааны инженер Д.Ариунтуяа
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2022 оны жилийн тойм | 2023-02-01 | 2024-10-05 | 313 |