Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 09-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-04 22:21:55

Температур:

        Агаарын дундаж температур нь 10.5...17.0 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад  нийт нутгаар 3,7...8,7 градусаар дулаан болж  өнгөрчээ. Хамгийн их температур нь Баян-Овоо суманд 29.3  градус, хамгийн бага температур нь  Цэнхэрмандал суманд -4.0 градус хүйтэн болжээ.  Нийт нутгаар 30 градусыг давж дулаараагүй байна.   

                                                                   

       Хөрсний дундаж температур нь 15,0 ...20,2 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад 3,8...10,4 градусаар дулаан болжээ. Хамгийн их температур нь Дадал суманд 60,0 градус, хамгийн   бага температур нь Батширээт, Цэнхэрмандал суманд -3,5 градус хүйтэн  байна. Нийт нутгаар 40 градусыг давж 3-10 өдөр халжээ.

Тунадас:

        Биндэр,Өмнөдэлгэр,Цэнхэрмандал сумын нутгаар 0,0...0,5 мм тунадас 1 өдөр орсон ба бусад нутгаар тунадас ороогүй байна.

                              

  Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 9-21 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Цэнхэрмандал суманд 21 м/с, хамгийн бага салхи нь Дадал  суманд 9 м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас бусад сумдын нутгаар  10 м/с-ээс их салхи  1-10 өдөр ажиглагдсан байна.

       

Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 26...50%, дутагдал чийгийн дундаж 8,5...16,0% байна. Норовлин сумаас бусад сумдын нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 7-10  өдөр ажиглагджээ.

        Ургамлын байдал:

          Дадал, Жаргалтхаан сумын нутгаар хадлан бэлчээрийн ургамал хатаж хагдарсан ба бусад  нутгаар  бэлчээрийн ургамал хаталт хагдаралтын үе шатандаа  явж байна. Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 5-16см, ургамлын ургац 0,9-3,4ц/га  байна.

                                 

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх газар тариалангийн үйлдвэрлэлд  төмс хүнсний ногоо  хураах, үр тариа ангилан хадах зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар, Жаргалтхаан, Өлзийт тосгонд дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7