Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 11-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 14:52:42

Температур:

        Агаарын дундаж температур нь -12...-19 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дэлгэрхаан сум  дундажийн орчим, бусад сумдын нутгаар дундажаас хүйтэн байсан байна. Хамгийн их температур нь  Дархан   суманд 0 градус дулаан, хамгийн бага температур нь  Цэнхэрмандал суманд -35 градус хүрч хүйтэрсэн байна.  Ихэнх нутгаар -30 градусыг давж 1-3 өдөр хүйтэрсэн.

       Хөрсний дундаж температур нь -12 ...-20 градус дулаан,  хамгийн их температур нь Галшар суманд 10 градус дулаан, хамгийн  бага температур нь Баян-Адарга суманд -38 градус хүйтэн  байжээ.

Тунадас:

          Нийт нутгаар  1.7...9.7 мм хур тунадас 2-5 өдөр орсон байна. Хамгийн их нь Дадал суманд 9.7мм, хамгийн бага нь Галшар суманд 1.7 мм тунадас унасан байна.

 Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2- 5 м/с, их хурд нь 6- 20 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Батноров суманд 20 м/с, хамгийн бага салхи нь Дадал  суманд 6м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар  10 м/с-ээс их салхи 2-9 өдөр ажиглагдсан байна.

             Энэ арав хоногт нийт нутгаар цасан болон орон шуурга 1-5 өдөр 4-32 цаг үргэлжлэн шуурсан байна.

Цасан бүрхүүл

            Нийт нутгаар цасны дундаж зузаан 1-10см,  цасны дундаж нягт  0.09...0.22 г/см куб хүрч нягтарсан байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, мал хээлтүүлэх, хужир шүү  бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцөл тохиромжгүй боловч ажил саатаагүй. Малын усан хангамж  Дархан,  Дэлгэрхаан, Биндэр, Галшар, Батноров, Жаргалтхаан, Норовлин сумдад дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ч.Уранчимэг

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7