Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 11-р сарын II-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-12 19:24:14

               Температур:

        Агаарын дундаж температур нь -4.1...-6,8 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад нийт нутгаар дунджаас 2,3...6,1 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Дархан суманд 10,1 градус дулаан, хамгийн бага температур нь Хэрлэн суманд -24,7 градус хүйтэн болжээ.  

         Хөрсний дундаж температур нь -3,8...-6,6  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт нутгаар 3,8...7,7 градусаар дулаан болжээ. Хамгийн их температур нь Дархан суманд 23,8 градус дулаан, хамгийн  бага температур нь Хэрлэн -24,7 градус хүйтэн болжээ.

Тунадас:

        Нийт нутгаар 0,2...6,6 мм тунадас 1-3 өдөр орсноос олон жилийн дундажтай харьцуулахад Биндэр, Дадал, Батширээт, Баян-адарга, Норовлин, Цэнхэрмандал суманд дунджаас бага, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас оржээ. Хамгийн их тунадас нь  Дархан суманд 6,6мм, хамгийн бага нь Батширээт суманд 0,2мм орсон байна.

      Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 6-18м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Галшар суманд 18 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 6м/с хүрч салхилсан байна. Дадал, Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-5 өдөр ажиглагджээ.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  62...70%, дутагдал чийгийн дундаж 1,6...2,2% байна. Бүх сумдын нутгаар  30% -с бага харьцангуй чийг  1-4  өдөр ажиглагдсан байна.

Цасан бүрхүүл:

          Батширээт, Биндэр сумдын нутгаар тарлан цастай бусад нутгаар битүү цасан бүрхүүлтэй  цасны дундаж зузаан 0-6 см байна.   Дархан, Баянмөнх, Хэрлэн  сум, Өлзийт тосгоны нутгаар цасны дундаж нягт 0,07-0,13 г/см куб, бусад нутгаар цасны нягт хэмжээнд хүрээгүй байна.

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, мал хээлтүүлэх, малд тарилга туулга хийх, хужир шүү бэлтгэх, айлууд өвөлжөөндөө буух зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж  Дархан,  Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин, Биндэр сумын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7