Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 12-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-14 20:20:09

               Температур:

          Агаарын дундаж температур нь -12.8...-18,5 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Гурванбаян тосгоны нутгаар дунджаас 0,4 градусаар хүйтэн, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумын нутгаар  дунджийн орчим, бусад нутгаар 0,4...2,2 градусаар дулаан  болж  өнгөрчээ. Хамгийн их температур нь Дархан  суманд -1,1 градус хүйтэн, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд- -32,0 градус хүйтэн болжээ. Хэрлэн, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сум, Өлзийт, тосгоны нутгаар -30 градусыг давж 1-2 өдөр хүйтэрсэн байна.

                              

         Хөрсний дундаж температур нь -15,5...-22,2  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад  Өмнөдэлгэр сумын нутгаар 0,5 градусаар хүйтэн, Өлзийт тосгоны нутгаар  дунджийн орчим, бусад  нутгаар дунджаас 0,1..3,5 градусаар дулаан байжээ. Хамгийн их температур нь Цэнхэрмандал суманд -0,4 градус хүйтэн, хамгийн  бага температур нь Баян-Адарга суманд -32,6 градус хүйтэн  болжээ.

Тунадас:

        Дархан, Баянмөнх,Өмнөдэлгэр, Хэрлэн, Дэлгэрхаан, Галшар сум, Өлзийт Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар 0,0..0,5 мм тунадас 1 өдөр орсон байна.

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 1- 5 м/с, их хурд нь 7- 15 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Өмнөдэлгэр, Өлзийт  тосгонд 15 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 7 м/с хүрч салхилсан байна. Дадал, Батноров, Батширээт, Баян-Адарга  сумаас бусад сумдын нутгаар 10м/с-ээс их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна. Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар сум, Өлзийт тосгоны нутгаар цас орон  шуурга 1 өдөр 1-3 цаг, Биндэр, Дархан, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар сум, Өлзийт тосгоны  нутгаар цасан явган шуурга 1-3 өдөр 1-16 цаг шуурсан байна.

              

 Цасан бүрхүүл:  

     Нийт нутгаар  цасны дундаж зузаан 1-10см, нутгийн хойд хэсгээр 4-10см, өмнөд хэсгээр 0-1 см, бусад нутгаар 1-6 см байна. Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Галшар, Цэнхэрмандал сумдын нутгаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,10-0,21 гр/см³ байна. 

             

 Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

     Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар, Дархан, Дэлгэрхаан, Батширээт, Батноров, Биндэр, Норовлин сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                              Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн                          

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7