Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 02-р сарын 3-10 хоногоийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-16 13:56:54

               Температур:

        Агаарын дундаж температур нь -9.7...-16.2 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Биндэр, Норовлин сум, Гурванбаян тосгоны нутгаар  дунджаас 0,2...1,2 градусаар хүйтэн, Баян-Овоо, Өмнөдлэгэр, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Баянмөнх, Дадал, Батноров, Батширээт сум, Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас 1,3...3,3 градусаар дулаан болж өнгөрлөө.  Хамгийн их температур нь Дархан  суманд 2.1  градус дулаан, хамгийн бага температур нь Норовлин суманд  -32,3 градус хүйтэн болжээ.  Норовлин сум, Өлзийт тосгоны нутгаар -30 градусыг давж 1 өдөр хүйтэрсэн байна.

                    

         Хөрсний дундаж температур нь -7,4...-18,2  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Биндэр, Норовлин сумын нутгаар дунджаас 0,4...2,1 градусаар хүйтэн, Өмнөдэлгэр, Батноров, Баян-Овоо, Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,1...5,5 градусаар дулаан болсон байна. Хамгийн их температур нь Галшар суманд 19,9  градус дулаан, хамгийн  бага температур нь Норовлин суманд -33,7 градус хүйтэн болжээ.

Тунадас:

          Нийт нутгаар 1-4 өдөр 0,0...4,1 мм тунадас орсноос уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Өмнөдэлгэр, Батширээт, Дэлгэрхаан сум, Гурванбаян, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджаас бага, Баян-Овоо, Дархан сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсноос хамгийн их нь Норовлин суманд 4,1мм, хамгийн бага нь Өмнөдэлгэр, Батширээт, Дэлгэрхаан сум, Гурванбаян тосгонд 0,0мм тунадас орсон байна.

                 

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 1-5 м/с, их хурд нь 6-15 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  Дархан, Галшар суманд 15 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 6м/с хүрч салхилсан байна. Дадал, Дэлгэрхаан, Батноров, Норовлин, Цэнхэрмандал  сумаас бусад сумдын нутгаар  10м/с –ээс их салхи 1-5 өдөр ажиглагдсан байна. Биндэр, Дархан, Баян-Овоо, Өмнөдэлгэр сум, Хэрлэнбаянулаан, Гурванбаян тосгоны нутгаар 1-3 өдөр 2-15 цаг цасан явган шуурга шуурсан байна.

 Цасан бүрхүүл:  

            Нийт нутгаар  цасны дундаж зузаан 1 -19см,  өмнөд хэсгээр 1 -5 см, бусад нутгаар 6-19см байна. Дархан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сум, Хэрлэнбаян-Улаан  тосгоны нутгаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,10 -0,27 гр/см³ байна.

                   

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд    бод мал төллүүлэх, мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Дэлгэрхаан, Батноров, Биндэр, Жаргалтхаан, Норовлин сумын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. Энэ арав хоногт Баян-Адарга, Батширээт сумын нутгаар зузаан цасны улмаас бод бог малын бэлчээрлэлт хүндэрсэн ч бэлчээрлэлт саатаагүй. Баян-Адарга суманд 250, Батширээт суманд 28 толгой мал хорогдсон байна

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7