Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 03-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 09:31:38

               Температур:

        Агаарын дундаж температур нь -2.4...-6.9 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад нийт нутгаар  дунджаас 1,1- 4,8 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Галшар  суманд 13,4  градус дулаан, хамгийн бага температур нь Гурванбаян тосгонд   -21,5 градус хүйтэн болжээ. 

                     

         Хөрсний дундаж температур нь -7,3 ..0,1  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Өмнөдэлгэр суманд дунджийн орчим бусад сумдын нутгаар дунджаас 0,8...5,2 градусаар дулаан байсан байна. Хамгийн их температур нь Галшар суманд 33,9  градус дулаан, хамгийн  бага температур нь Баян-Адарга  суманд -26,9 градус хүйтэн болжээ.

Тунадас:

          Дадал, Баян-Адарга, Биндэр, Батноров, Баян-овоо  сумдаас бусад сумдын нутгаар 1-2 өдөр 0,0...1,0 мм тунадас орсноос уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас бага тунадас орсноос хамгийн их нь Баянмөнх суманд  1,0 мм, хамгийн бага нь Дэлгэрхаан, Хэрлэн, Галшар сум,Өлзийт, Гурванбаян тосгонд 0,0мм тунадас орсон байна.

                                

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 4-8 м/с, их хурд нь 14-21 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  Хэрлэнбаян Улаан тосгонд 21 м/с, хамгийн бага салхи нь Батширээт суманд 14м/с хүрч салхилсан байна. Нийт сумдын нутгаар  10м/с –ээс их салхи 3-10 өдөр ажиглагдсан байна. Галшар, Биндэр сум, Хэрлэнбаянулаан тосгоны нутгаар 1-7 өдөр 6-47 цаг явган шороон шуурга, Дархан, Өмнөдэлгэр,  Баянмөнх, Батширээт сум, Гурванбаян тосгоны  нутгаар 1-4 өдөр цасан явган шуурга 2-23 цаг, Дархан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Дэлгэрхаан, Жаргалтхаан сум, Гурванбаян тосгоны нутгаар цас орон шуурга 1-2 өдөр 1-4 цаг  шуурсан байна.

 Цасан бүрхүүл:  

            Батширээт суманд цасны дундаж өндөр 4см нягт 0,15г/см куб, Биндэр, Өмнөдэлгэр, Галшар, Батноров, Баян-Адарга сум, Гурванбаян тосгоны нутгаар тарлан цастай,  бусад сумдын нутгаар цасгүй байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   бог, бод мал төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Биндэр, Дархан, Хэрлэн, Галшар, Баян-Адарга, Дэлгэрхаан, Батноров, Жаргалтхаан сум, Өлзийт, Хэрлэнбаян Улаан тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна. Энэ арав хоногт Баян-Адарга, Батширээт, Батноров, Биндэр сумдын нутгаар  цас мөстөж хатуурснаас бод бог малын бэлчээрлэлт хүндэрсэн ч бэлчээрлэлт саатаагүй. Баян-Адарга суманд 178, Батширээт суманд 350, Биндэр суманд 555, Батноров суманд 43 толгой мал хорогдсон байна

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7