Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 04-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 15:57:34

      Температур:

        Агаарын дундаж температур нь 1.7...4.6 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Норовлин сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас 0,5...4,2 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Хэрлэн, Дархан  суманд 19,0  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд   -12,7 градус хүйтэн болжээ. 

         Хөрсний дундаж температур нь 7,9 ...11,0  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,3...6,4 градусаар дулаан байсан байна. Хамгийн их температур нь Цэнхэрмандал суманд 43,7 градус дулаан, хамгийн  бага температур нь Галшар  суманд  -15,6 градус хүйтэн болжээ.

        Тунадас:

          Биндэр, Батширээт, Баян-Адарга, Норовлин суманд 0,0...1,1 мм тунадас 1 өдөр орсон ба бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна..

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 10-24 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар 24 м/с, хамгийн бага салхи нь Дадал, Батширээт  суманд 15м/с хүрч салхилсан байна. Нийт сумдын нутгаар  10м/с –ээс их салхи 1-8 өдөр ажиглагдсан байна. Баянмөнх, Дархан, Галшар сум, Хэрлэнбаянулаан тосгоны нутгаар шороон болон явган шороон шуурга 1 өдөр 4-5 цаг шуурсан байна.

             Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  18- 37%, дутагдал чийгийн дундаж 5,7- 8,6% байна. Харьцангуй чийгийн  30% -иас бага чийгтэй өдөр нийт нутгаар 9 -10 өдөр ажиглагдсан байна.

            Ургамлын ургалт:

             Хэрлэн сум, Өлзийт тосгоны нутгаар бэлчээрийн ургамал цухуйсан боловч өндөр хэмжих хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байна.

           

       Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   бог, бод мал төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу Биндэр, Дархан, Хэрлэн, Баян-Адарга, Дэлгэрхаан, Батноров, Жаргалтхаан, Баянмөнх сум, Өлзийт, Хэрлэнбаян Улаан тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна. Энэ арав хоногт Батноров суманд 1500 толгой мал хорогдсон байна.

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7