Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 04-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-07 02:35:56

               Температур:

        Агаарын дундаж температур нь 6.1...10.9 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Галшар, Батноров, Баян-Адарга, Норовлин сум, Гурванбаян тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас 0,5...6,1 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Биндэр, Баян-Адарга  суманд 30,0  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд  -18,4 градус хүйтэн болжээ. Хэрлэн, Биндэр, Баян-адарга суманд 30 градусыг давж 1 өдөр дулаарсан байна.

         Хөрсний дундаж температур нь 10,4 ...17,2  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Норовлин сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,7...5,4 градусаар дулаан байсан байна. Хамгийн их температур нь Галшар суманд 54,2 градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал суманд  -19,9 градус хүйтэн болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 2-7 өдөр халсан байна.

Тунадас:

          Дархан, Галшар,Дэлгэрхаан, Жаргалтхаан,баянмөнх, Цэнхэрмандал сум, Хэрлэнбаянулаан тосгоны нутгаас бусад сумдын нутгаар 0,0...3,9 мм тунадас 1-2 өдөр орсон ба хамгийн их тунадас нь Дадал суманд 3,9мм, хамгийн бага тунадас Өлзийт  тосгонд 0,0мм орсон байна.

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 3-6 м/с, их хурд нь 14-24 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  Дэлгэрхаан, Баянмөнх сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар  24 м/с, хамгийн бага салхи нь Дадал, Баян-Адарга суманд 14м/с хүрч салхилсан байна. Нийт сумдын нутгаар  10м/с –ээс их салхи 3-10 өдөр ажиглагдсан байна. Баянмөнх, Дархан, Галшар, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Хэрлэн, Батширээт, Норовлин сум, Хэрлэнбаянулаан тосгоны нутгаар шороон болон явган шороон шуурга 1 -6 өдөр 1-36 цаг шуурсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  20- 40%, дутагдал чийгийн дундаж 7,9- 11,3% байна. Харьцангуй чийгийн  30% -иас бага чийгтэй өдөр нийт нутгаар 8 -10 өдөр ажиглагдсан байна.

       Ургамлын ургалт:

             Дархан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал Галшар сумдын нутгаар ургамал цухуйгаагүй бусад сумдын нутгаар  бэлчээрийн ургамлын дундаж өндөр 1-3см байна.

           

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   бог, бод мал төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу Биндэр, Дархан, Хэрлэн, Баян-Адарга, Дэлгэрхаан, Батноров, Жаргалтхаан, Баянмөнх сум, Өлзийт, Хэрлэнбаян Улаан тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна. Энэ арав хоногт Батноров суманд 425 Батширээт суманд 124 толгой мал хорогдсон байна.

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7