Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 05-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:48:03

               Температур:

        Агаарын дундаж температур нь 9.5...14.0 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад  Батширээт, Норовлин сум, Гурванбаян тосгоны нутгаар дунджаас 0,1-0,6 градусаар хүйтэн, Биндэр Дадал, Галшар, Өмнөдэлгэр, Батноров, Баян-адарга,Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан сум, өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас 0,1...0,6 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Хэрлэн  суманд 28,4  градус дулаан, хамгийн бага температур нь Норовлин суманд  -3,3  градус хүйтэн болжээ. Энэ арав хоногт нийт нутгаар 30 градусыг давж дулаараагүй.

         Хөрсний дундаж температур нь 12,7 ...22,6  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Батноров, Батширээт сум, Гурванбаян тосгоны нутгаар дунджаас 0,4...3,2 градусаар хүйтэн, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 01,...3,0 градусаар дулаан болжээ. Хамгийн их температур нь  Дэлгэрхаан суманд 58,2 градус дулаан, хамгийн  бага температур нь Норовлин суманд  -4,5 градус хүйтэн болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 4-8 өдөр халсан байна.

Тунадас:

          Дадал, Баянмөнх, Дэлгэрхаан сумаас бусад сумдын нутгаар 1-7 өдөр 0,0...2,5 мм тунадас орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас бага тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Батширээт суманд 2,5 мм, хамгийн бага тунадас Дархан  сум, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар  0,0 мм орсон байна.

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 3-7 м/с, их хурд нь 18-33 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар 33 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 18м/с хүрч салхилсан байна. Нийт сумдын нутгаар  10м/с –ээс их салхи 5-10 өдөр ажиглагдсан байна. Нийт нутгаар шороон болон явган шороон шуурга 1-7 өдөр 2-32 цаг, Биндэр, Хэрлэн, Галшар, Батширээт, Батноров  сумын нутгаар цас орон шуурга  1 -2 өдөр  0-6 цаг шуурсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  31- 47%, дутагдал чийгийн дундаж 7,2 11,8% байна. Харьцангуй чийгийн  30% -иас бага чийгтэй өдөр нийт нутгаар 5 -10 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

             Галшар сумын нутгаар ургамал цухуйгаагүй, Дэлгэрхаан, Дархан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар ургамлын ургалт дунд, бусад сумдын нутгаар сайн байна.  Нийт нутгаар бэлчээрийн ургамлын  дундаж өндөр 1-6см  байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   бод мал төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу Биндэр, Дархан, Хэрлэн, Баян-Адарга, Дэлгэрхаан, Батноров, Жаргалтхаан, Баянмөнх сум, Өлзийт, Хэрлэнбаян Улаан тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна. Энэ арав хоногт Батноров суманд 352 Батширээт суманд 10 толгой мал хорогдсон байна.

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7