Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 05-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-10 13:03:39

               Температур:

        Агаарын дундаж температур нь 8.8...15.7 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас 0,2...4,4 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Галшар  суманд 31,7  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -3,5  градус хүйтэн болжээ. Галшар сумын нутгаар 30 гарудсыг давж 1 өдөр дулаарсан байна.

         Хөрсний дундаж температур нь 13,0 ...20,3  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 03,...5,6 градусаар  хүйтэн болжээ. Хамгийн их температур нь  Цэнхэрмандал суманд 55,1 градус дулаан, хамгийн  бага температур нь Батширээт суманд  -4,7 градус хүйтэн болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 2-8 өдөр халсан байна.

Тунадас:

          Нийт нутгаар 4-9 өдөр 11,8...39,8 мм тунадас орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас ахиу тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Норовлин суманд 39,8 мм, хамгийн бага тунадас Галшар суманд  11,8 мм орсон байна.

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 3-6 м/с, их хурд нь 12-24 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Дархан суманд 24 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 12м/с хүрч салхилсан байна. Нийт сумдын нутгаар  10м/с –ээс их салхи 2-11 өдөр ажиглагдсан байна. Дадал, Дархан, Галшар сумдын нутгаар явган шороон шуурга 2-10 өдөр 8-40 цаг шуурсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  51- 62%, дутагдал чийгийн дундаж 5,5...9,3% байна. Харьцангуй чийгийн  30% -иас бага чийгтэй өдөр нийт нутгаар 2 -8 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

             Галшар, Дархан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар ургамлын ургалт дунд, бусад нутгаар сайн байна. Нийт сумдын нутгаар  бэлчээрийн ургамлын дундаж өндөр 1-7см, Дадал, Биндэр, Баян-овоо, Хэрлэн, Батноров, Батширээт сум, Гурванбаян тосгоны нутгаар ургамлын ургац 0,2-1,2 ц/га, бусад нутгаар ургац хэмжих хэмжээнд хүрээгүй байна.

   Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

     Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   бод мал төллүүлэх, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу Биндэр, Дархан, Хэрлэн, Баян-Адарга, Дэлгэрхаан, Батноров, Жаргалтхаан, Баянмөнх сум, Өлзийт, Хэрлэнбаян Улаан тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 4