Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 07-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-13 13:44:14

Температур:

        Агаарын дундаж температур нь 17.6...23.0 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Гурванбаян тосгоны нутгаар дунджаас 0,5 градусаар хүйтэн, Дадал, Галшар, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Баянмөнх, Жаргалтхаан, Цэнхэрмандал сум, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,2..1,0 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Баян-овоо  суманд 36,0  градус дулаан, хамгийн бага температур нь  Биндэр суманд  4,5 градус дулаан болжээ.  Нийт нутгаар 30 градусыг давж 2-5  өдөр дулаарсан байна.

         Хөрсний дундаж температур нь 19,6...26,0  градус  дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Баянмөнх сумын нутгаар дунджаас 0,4...0,9 градусаар дулаан, Баян-Овоо, Дадал,  Биндэр, Галшар, Цэнхэрмандал сумдын нутгаар  дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 02,...4,4 градусаар  хүйтэн  болсон байна. Хамгийн их температур нь  Өлзийт тосгонд 71,7 градус дулаан, хамгийн  бага температур нь Норовлин суманд 3,2 градус дулаан болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 4-9 өдөр халсан байна.

Тунадас:

          Нийт нутгаар 24,1..117,5мм тунадас 5-9 өдөр орсон нь уур амьсгалын дундажтай харьцуулахад Өмнөдэлгэр сумын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас оржээ. Хамгийн их тунадас нь Гурванбаян тосгонд 117,5мм, Галшар суманд 113,3 мм, хамгийн бага тунадас Өмнөдэлгэр суманд 24,1 мм орсон байна.

Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-4 м/с, их хурд нь 7-33 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Хэрлэнбаянулаан тосгонд 33 м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга суманд 7 м/с хүрч салхилсан байна. Баян-адарга сумаас бусад сумдын нутгаар 10м/с –ээс их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна.

 Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  58...77%, дутагдал чийгийн дундаж 6,3...13,7% байна. Нийт нутгаар  30% -с бага харьцангуй чийг  2...5 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Дархан сумын нутгаар  ургамлын ургалт дунд, бусад нутгаар сайн байна. Нийт сумдын нутгаар  бэлчээрийн ургамлын дундаж өндөр 7 -27см, ургац 0,5-8,5ц/га байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд   мал оторлох, хонь хяргах  зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу Дархан, Хэрлэн, Баян-Адарга, Дэлгэрхаан, Батноров, Жаргалтхаан, Баянмөнх сум, нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7