Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 03-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 03:00:17

Температур:

        Агаарын дундаж температур нь -4.1...-9.8 градус хүйтэн, олон жилийн дундажтай  харьцуулахад нийт нутгаар 0,4...6,2 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Өмнөдэлгэр суманд 12,5 градус дулаан, хамгийн бага температур нь Баян-овоо суманд -28,1 градус хүйтэн болжээ.  Нийт нутгаар -30 градусыг давж хүйтэрээгүй

                       

         Хөрсний дундаж температур нь -2,7...-9,3  градус хүйтэн, олон жилийн  дундажтай харьцуулахад Өмнөдэлгэр суманд дунджийн орчим бусад нутгаар дундажаас 1,7...9,3 градусаар дулаан болжээ. Хамгийн их температур нь Биндэр суманд 28,1 градус дулаан, хамгийн  бага температур нь Норовлин суманд -32,8 градус хүйтэн болсон байна. Нийт нутгаар -40 градусыг давж хүйтэрээгүй байна.

Тунадас:

              Биндэр, Баянмөнх, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан, Гурванбаян тосгоны нутгаас бусад сумдын нутгаар  1-2 өдөр, 0,0- 2,9 мм тунадас орсон байна. 

                      

Чийг:

   Агаарын харьцангуй чийгийн дундаж  35...66%, дутагдал чийгийн дундаж 1,4...3,5% байна. Нийт нутгаар 30%-мас бага чийг 1-10 өдөр ажиглагдсан байна.

             Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 10-17м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь   Баян-овоо сумын нутгаар 17 м/с, хамгийн бага салхи нь Баян-Адарга, Дэлгэрхаан суманд  10 м/с хүрч салхилжээ. Нийт нутгаар 10м/с –ээс их салхи 1-10 өдөр салхилсан байна

Цасан бүрхүүл:

               Батноров, Хэрлэн, Баян-овоо сумын нутгаар тарлаан цастай цасны дундаж өндөр 0-4см, бусад сумдын нутгаар цасгүй байна.

           Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх,  ямааны ноолуур самнах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Энэ арав хоногт Баян-овоо суманд 2200 ,Батноров суманд 780, Баянмөнх 372 толгой мал тус тус  хорогдсон байна. Малын усан хангамж Галшар суманд муу, Дархан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Норовлин Биндэр сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7