Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 05-р сарын I-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-27 08:22:34

Температур:

        Агаарын дундаж температур нь 4.1…8,0 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад Хэрлэн, Дадал, Баян-овоо сумын  нутгаар  дунджийн орчим, бусад сумдаар дунджаас 0,2...3,2 градусаар хүйтэн байсан байна. Хамгийн их температур нь Галшар суманд 25.9 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -8,6 градус хүрч хүйтэрчээ.  

                 

    Хөрсний дундаж температур нь 6,5...13,4  градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад Хэрлэн сумын нутгаар дунджаас 0,2 градусаар дулаан,Баян-Овоо, Галшар сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 0,6...5,1 градусаар хүйтэн  болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Баян-овоо суманд 50,8 градус дулаан, хамгийн  бага температур нь Биндэр суманд -11,1 градус хүйтэрсэн байна Нийт нутгаар 40 градусыг давж 1-5 өдөр халсан байна.

Тунадас:

              Нийт  нутгаар 0,0...13,0 мм  2-4 өдөр тунадас  орсон байна. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Галшар, Батширээт, Цэнхэрмандал сумын  нутгаар дунджаас ахиу, Дадал, Жаргалтхаан сумын  нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага оржээ. Хамгийн их тунадас нь Батширээт сумын  нутгаар 13,0 мм, хамгийн бага нь Баян-Овоо, Хэрлэн, Баян-Адарга сумын  нутгаар 0,0 мм оржээ.

             

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  37...51%, дутагдал чийгийн дундаж 4,8...7,7% байна. Нийт нутгаар 30%-иас бага чийг 6-10 өдөр ажиглагдсан байна.

           

Салхи шуурга

             Салхины дундаж хурд 4-8 м/с, их хурд нь 16-28 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Баянмөнх сумын нутгаар 28м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 16 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с их салхи 6-10 өдөр ажиглагджээ. Батноров, Батширээт, Баянмөнх, Норовлин, Биндэр, Дархан, Баян-Овоо, Хэрлэн сум, Гурванбаян, Хэрлэнбаян-улаан тосгоны нутгаар явган шороон шуурга 1-5 өдөр  2-24 цаг, Биндэр, Дархан, Хэрлэн, Галшар сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар шороон шуурга 1 өдөр 0-9 цаг, Цэнхэрмандал, Дархан, Өмнөдэлгэр сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар цасан явган шуурга 1 өдөр 1-3 цаг, Батширээт, Баянмөнх, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Дархан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар сум,  Хэрлэнбаян-Улаан, Гурванбаян тосгоны нутгаар 1 өдөр 1-10 цаг цас орон шуурга шуурсан байна.

           

  Ургамлын ургалт:

             Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат жигдэрч, ургамлын ургалт сайн байна. Ургамлын дундаж өндөр 1-4см байна.

                    

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх,  ямааны ноолуур самнах, мал оторлох, мал ногоолох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Малын усан хангамж Хэрлэн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Галшар, Биндэр, Цэнхэрмандал   сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                    

                                           Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 10