Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 06-р сарын I-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-25 00:44:31

Температур:

        Агаарын дундаж температур нь 10.9…15.1 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад Баян-Овоо суманд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,9...3,7 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Галшар суманд 28,6  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -5,8 градус хүрч хүйтэрчээ.

                              

    Хөрсний дундаж температур нь 15,0...22,3  градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад, Баян-Овоо, Хэрлэн, Дэлгэрхаан  сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дундажаас 0,4...5,0 градусаар хүйтэн байсан байна.  Хамгийн их температур нь Галшар  суманд 64,0 градус дулаан, хамгийн  бага температур нь Галшар суманд  -6,7 градус хүйтэрчээ. Нийт нутгаар 40 градусыг давж 4-10 өдөр халсан байна.

Тунадас:

              Нийт  нутгаар 1-5 өдөр 0,0...21,0 мм  тунадас  орсон байна. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Дадал  суманд  дунджаас ахиу, Цэнхэрмандал суманд дунджийн орчим,  бусад нутгаар дунджаас бага тунадас оржээ.  Хамгийн их тунадас нь Дадал суманд  21,0 мм, хамгийн бага нь Дархан, Баянмөнх суманд 0,0 мм тунадас оржээ.

                               

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  40...60%, дутагдал чийгийн дундаж 7,1...12,3% байна. Нийт нутгаар 30%-иас бага чийг 2-10 өдөр ажиглагдсан байна.

       

Салхи шуурга

             Салхины дундаж хурд 3-5 м/с, их хурд нь 13-29 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Галшар, Дэлгэрхаан  сумын нутгаар 29м/с, хамгийн бага салхи нь Норовлин, Баян-адарга суманд 13 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с их салхи 2-8 өдөр ажиглагджээ.

            

 Ургамлын ургалт:

             Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын хувьд  Цэнхэрмандал сумын нутгаар дунд, бусад сумдын нутгаар сайн байна. Ургамлын дундаж өндөр 3-11см байна

                             .

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд, бод мал төллүүлэх,, мал оторлох, мал ногоолох, малд нэмэгдэл тэжээл өгөх, мал хөнгөлөх, малд тарилга туулга хийх зэрэг ажил хийгдэж байна. Малын усан хангамж Галшар, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                    

                                           Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 4