Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 оны 06-р сарын III-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-05 05:36:11

Температур:   

  Агаарын дундаж температур нь 16.4...20.9 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад ихэнх нутгаар дунджийн орчим,  бусад нутгаар дунджаас 1.2...2.4 градусаар дулаан болж өнгөрлөө. Хамгийн их температур нь Хэрлэнбаян-Улаан тосгонд 32.4  градус дулаан, хамгийн бага температур нь Норовлин суманд 3.6 градус дулаан байсан байна.

                  

    Хөрсний дундаж температур нь 22.2...29.2  градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад, ихэнх сумдын нутгаар дундажаас дулаан, Хэрлэнбаян-Улаан тосгон ,Өмнөдэлгэр сумдын нутгаар 1.2...2.0 градусаар хүйтэн байсан байна.  Хамгийн их температур нь Дэлгэрхаан  суманд 65.7 градус дулаан, хамгийн  бага температур нь Норовлин суманд  3.0 градус  дулаан байжээ.  Нийт нутгаар 40 градусыг давж 5-9 өдөр халсан байна.

Тунадас:

              Нийт  нутгаар 3-8 өдөр 9.4...50.4 мм  тунадас  орсон байна. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх  нутгаар дунджаас  ахиу тунадас орсон бол Баян-Овоо, Биндэр, Дадал,Батноров сумдын нутгаар олон жилийн дундажаас бага тунадас орсон байна.  Хамгийн их тунадас нь Батширээт суманд  50.4 мм, хамгийн бага нь Баян-Овоо, Батноров сумдад 9.4 мм тунадас оржээ.

               

Чийг:

            Агаарын харьцангуй чийгийн дундаж  49...72%, дутагдал чийгийн дундаж 6.6...14.6% байна. Дадал, Баян-адарга, Норовлин. Өмнөдэлгэр,  Гурванбаян, Батширээт сумдаас бусад сумдын нутгаар 30%-иас бага чийг 1-7 өдөр ажиглагдсан байна.

       

Салхи шуурга

             Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 7-25 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан, Дэлгэрхаан сумдын нутгаар 25м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 71 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с их салхи 1-10 өдөр ажиглагджээ.

   

 Ургамлын ургалт:

             Бэлчээрийн ургамлын ургалтын хувьд  Цэнхэрмандал сумын нутгаар дунд, бусад сумдын нутгаар сайн байна. Ургамлын дундаж өндөр 5-27см байна.  Ургамлын дундаж ургац 0.6...9.2 ц/га байна.

           Дархан, Хэрлэнбаян-Улаан, Өмнөдэлгэр, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан, Өлзийт тосгоны нутгаар бэлчээрийн хөнөөлт царцаагүй бусад нутгаар царцаатай байна. Дадал, Биндэр, Дархан, Өмнөдэлгэр, Галшар, Батширээт, Баянмөнх, Баян-Адарга, Норовлин, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар бэлчээрийн хөнөөлт мэрэгчгүй бусад сумдын нутгаар мэрэгчид ажигалгдсан байна.

   

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд, бод мал төллүүлэх, мал оторлох, мал ногоолох, хонь хяргах, сүү сааль бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна. Малын усан хангамж Галшар, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан ,Хэрлэн сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

                                    

                                           Тойм бичсэн инженер Ч.Уранчимэг 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7