Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022 оны 05-р сарын I-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-03 07:34:36

2022 оны 05-р сарын 110 хоног тойм мэдээ

Температур:

        Агаарын дундаж температур нь 7.1…10.0 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад Дадал, Биндэр, Дархан, Баян-Овоо сумдын нутгаар 1.2 ...... 1.8 градусаар  дулаан, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар -1.4 .... -1.7 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, Хамгийн их температур Хэрлэн суманд 28.3  градус дулаан, хамгийн бага температур нь  Дархан суманд -7.3 градус хүйтэн байсан. Бүх нутгаар 30 градус давж дулаараагүй байна.

       Хөрсний дундаж температур нь 7.0...15,8 градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад Дадал, Баян-Адрага, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдууд, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджийн орчим, Биндэр, Өмнөдэлггэр, Батноров, Батширээт, Баянмөнх, Норовлин сумдууд, Гурванбаян тосгоны нутгаар 1.2...5.6 градусаар хүйтэн, бусад нутгаар 1.3 .... 2.8 дулаан. Хамгийн их температур нь Галшар суманд 53.0 градус дулаан, хамгийн  бага температур нь Биндэр суманд -10.5 градус хүйтэн байна. Хөрсөн дээр 400С дээш халсан өдөр 2-8 өдөр байна.

Тунадас: Хэрлэнбаян-Улаан тосгоны  нутгаар тунадасгүй. Энэ арав хоногт бусад сумдын нутгаар 0.0 ,,,, 18.2 мм тунадас  орсон. Тунадастай өдрийн тоо 1-2 өдөр байна.

          Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж  28...45%, дутагдал чийгийн дундаж 6.8..10.6% байна. Бүх сумдын нутгаар 30%-иас бага чийг 6-10 өдөр ажиглагдсан байна.

Салхи шуурга: Хамгийн их салхи нь Хэрлэн суманд 23 м/с, бусад сумдын нутгаар 13-22 м/с хүрч салхилсан байна. Нийт  сумдын  нутгаар 10м/с-ээс их салхи 2-10 өдөр салхилсан байна.

Бэлчээрийн ургамалын ургалтын бүх нутгаар цухуйсан.бэлчээрийн ургамлын дундаж өндөр 0-7 см ургасан байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд,  бог, бод мөл төллөх,  мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, мал хөнгөлөх, мал ногоолуулах ажил хийгдэж байна. Дээрхи ажлууд хийхэд цаг агаарын нөлөөллөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Дэлгэрхаан, сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байлаа

 

                                  Тойм бичсэн судалгааны инженер С.Батцэнгэл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 4