Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022 оны 06-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 14:57:12

2022 оны 06-р сарын 110 хоног тойм мэдээ

Температур:

        Агаарын дундаж температур нь 12.2…16.4 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад Биндэр, Баян-Овоо, Өндөрхаан, Галшар нутгаар дунджийн орчим, Бусад нутгаар 1.2 ... 4.2 градусаар хүйтэн. Хамгийн их температур Хэрлэн суманд 33.6  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал сум, Гурванбаян тосгонд 1.6 градус хүйтэн байсан. Дархан, Хэрлэн, Галшар, Баянмөнх суманд, Өлзийт тосгонд 30 градус давж 1 өдөр дулаарсан, бусад сумдаар дулаараагүй.

       Хөрсний дундаж температур нь 14.0...23.1 градус дулаан, олон жилийн  дундажтай харьцуулахад Хэрлэн суманд 1.3 градус дулаан, Баян-Овоо, Галшар сумын нутгаар орчим, бусад нутгаар 2.1 ... 7.8 градусаар хүйтэн. Хамгийн их температур нь Хэрлэн суманд 67.4 градус дулаан, хамгийн  бага температур нь Өмнөдэлгэр суманд 0.4 градус хүйтэн байна. Хөрсөн дээр 400С дээш халсан өдөр 4-8 өдөр ажиглагдсан.

Тунадас: Бүх нутгаар 10.4 .... 87.8 мм тунадас  орсон. Тунадастай өдрийн тоо 4-8 өдөр байна.

          Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж 45...69% байна. Бүх сумдын нутгаар 30%-иас бага чийг 2-7 өдөр ажиглагдсан.

Салхи шуурга: Хамгийн их салхи нь Өлзийт тосгонд 32 м/с, бусад сумдын нутгаар 8-30 м/с хүрч салхилсан байна. Нийт  сумдын  нутгаар 10м/с-ээс их салхи 0-10 өдөр салхилсан.

Бэлчээрийн ургамалын ургалтын бүх нутгаар цухуйсан.бэлчээрийн ургамлын дундаж өндөр 3-13 см ургасан.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд, бод мөл төллөх, мал оторлох, мал ногоолуулах, малд тарилга туулга хийх, сааль сүү бэлтгэх ажил явагдаж байна. Дээрхи ажлууд хийхэд цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалж ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Дэлгэрхаан, сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байлаа

 

                                  Тойм бичсэн судалгааны инженер С.Батцэнгэл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7