Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022 оны 06-р сарын II-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-11 10:37:50

Температур:

        Агаарын дундаж температур нь 15.2…18.8 градус дулаан, олон жилийн дундажтай  харьцуулахад Хэрлэнбаян-Улаан тосгон, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Баянмөнх, Жаргалтхаан, Өлзийт, Гурванбаян тосгон, Цэнхэрмандал сумдын нутгаар 1.1...2.3 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим. Хамгийн их температур нь Хэрлэн суманд 36  градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд 4 градус хүйтэн байсан. Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Галшар, Батноров, Өлзийт тосгон, Баянмөнх сумдын нутгаар агаарын температур 30 градусыг  давж 1-2 өдөр халсан байна.                          

                                  

 Хөрсний дундаж температур нь 18...26 градус дулаан. Хамгийн их температур нь Галшар суманд 68 градус дулаан, хамгийн  бага температур нь Цэнхэрмандал суманд 1 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр 40 градусаас дээш 2-9 өдөр халсан байна.

            

Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 6.8... 91.8 мм тунадас орлоо. Олон жилийн дундажтай  харьцуулахад  Хэрлэн сум дунджаас бага, Галшар, ХБУлаан дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна. Хамгийн их тунадас Дадал суманд 91.8 мм, хамгиийн бага тунадас Хэрлэн суманд 6.8 мм оржээ. Нийт нутгаар тунадас 3-10 өдөр орсон байна.

                                            

Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж  54...75% байна. Ихэнх сумдын нутгаар 30%-иас бага чийг 1-7 өдөр ажиглагдсан байна.

                                               

Салхи шуурга: Хамгийн их салхи нь  Галшар суманд 27 м/с хүрсэн бол , бусад сумдын нутгаар 11-26 м/с хүрч салхилсан байна. Нийт  сумдын  нутгаар 10м/с-ээс давж 1-9 өдөр салхилсан байна.

                                        

Бэлчээрийн ургамал

Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 4-15 см ургасан. Ургамлын ургалтын байдал Биндэр, Хэрлэн сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна. 

                                               

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд, бод мөл төллөх ажил зогссон, мал оторлох, мал ногоолуулах, малд тарилга туулга хийх, сааль сүү бэлтгэх ажлууд үргэлжлэн явагдаж байна. Хонь хяргах ажил зарим сумдаар эхэлсэн. Дээрхи ажлууд явагдахад цаг агаарын байдал тааламжтай байсан. Малын усан хангамж Дархан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Дэлгэрхаан, сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байлаа.

 

                                  Тойм бичсэн. ХААЦУ-ын технологич инженер Ч.Уранчимэг

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7