Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Хэнтий аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 4 дүгээр сарын төлөв байдал

Шинэчлэгдсэн: 2023-05-20 13:23:25

Хэнтий аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу  2023 оны 4 дүгээр  сард  Хэрлэн гол дээд, доод цэг, Онон гол-Биндэр, Онон гол-Дадал,  Эг гол-Батширээт, Улз-Норовлин, Хурх-Өмнөдэлгэр, Балж-Дадал, Барх-Батширээт, зэрэг хяналт шинжилгээний 9 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2023 оны 4 дүгээр  сард хийсэн Хэнтий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан  1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.

                                                                                          1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Өндөрхаан дээд

7.84

5.1

6.1 

0.28

0.005

0.014

2

Өндөрхаан доод

7.52

5.6

4.2

0.30

0.005

0.020

3

Онон-Биндэр

   

4.6

0.31

0.003

0.018

4

Хурх-Өмнөдэлгэр

   

3.8

0.15

0.009

0.106

5

Эг-Батширээт

   

5.3

0.25

0.003

0.062

6

Барх-Батширээт

   

4.2

0.12

0.002

0.002

7

Балж-Дадал

   

4.6

0.23

0.003

0.024

8

Онон-Дадал

   

3.5

0.14

0.003

0.096

9

Улз-Норовлин

   

3.2

0.09

0.022

0.088

Усны чанарын стандарт MNS4586:98

6.0 багагүй

3.0

10.0

0.50

0.020

0.100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

          Хэрлэн гол:  Хэрлэн гол Өндөрхаан дээд, доод хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт  154.7 мг/л 144.8 мг/л байна. Биохимийн хүчилтөрөгчийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас 2.1 болон 2.6 -аар давсан үзүүлэлттэй байгаа бол бусад агууламж хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүд ажиглагдаагүй байна.

Онон гол Онон-Биндэр, Онон-Дадал: Хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 69.9-116.5 мг/л байна. Онон голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.

Эг гол: Хөтөлбөрийн дагуу Эг голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 84.0мг/л байна. Эг голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.

Улз гол: Хөтөлбөрийн дагуу Улз голын Улз-Норовлийн хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 267.3 мг/л-т байна. Мөн нитрит (NO2) үзүүлэлт 0.002 мг/л-р стандартаас давсан үзүүлэлттэй байна. Бусад үзүүлэлт нь Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан ажиглагдаагүй.

Барх гол: Хөтөлбөрийн дагуу Барх голын хяналт шинжилгээний  1 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Барх голын усны эрдэсжилт нь 108.2 мг/л хэлбэлзэж байсан байна. Барх голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.

Балж гол: Хөтөлбарийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч  усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 117.1 мг/л байна. Балж голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.

Хурх гол: Хөтөлбарийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч  усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 149.4 мг/л байна. Хурх голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.

Дүгнэлт:

Хэнтий  аймгийн гадаргын усны 2023 оны 4 дүгээр  сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилтийн дундаж нь 134.6 мг/л ба  хамгийн их эрдэсжилттэй нь Улз гол 267.3 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Онон биндэр голын ус нь  69.9м/л-т хэлбэлзэж байлаа.

Хэнтий  аймгийн гадаргын усны 2023 оны 4 дүгээр  сарын  Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад өндөрхаан дээд болон доод цэг дээр ууссан хүчилтөрөгч 1.52-1.84 мг/л, биохимийн хүчилтөрөгч 2.1-2.6 мг/л давсан. Мөн улз гол дээр нитрит 0.002 мг/л -р давсан бусад үзүүлэлт ХА-аас даваагүй байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН  УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ