Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 оны 03-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-07-27 14:30:45

2023 оны 3-р сарын 1-р 10 хоног тойм мэдээ

Температур:

Агаарын дундаж температур нь 0.6 … -5.7 градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулахад бүх нутаар 5.9 ... 10.7 градус дулаан байна. Үнэмлэхүй бага температур Цэнхэрмандал суманд -24.1 градус хүйтэн байлаа.

                

Хөрсний дундаж температур нь 0.8 ... -6.6 градус хүйтэн, олон жилийн  дундажтай харьцуулахад бүх нутгаар 5.0 ... 12.3 градус дулаан байна. Үнэмлэхүй бага температур нь Өлзийт тосгонд -26.8 градус хүйтэн байлаа.

Тунадас:  Дадал, Биндэр, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Батноров, Батширээт, Баян-Адрага, Норовлин сумдууд, Гурванбаян тосгоны нутгаар 0.0 ... 17.0 мм тундас орсон. Бусад сумдын нутгаар тунадас ороогүй. Хамгийн их тунадас Дадал суманд 17.0 мм тунадас орсон.

                      

 Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж 31 ... 63% байна

Салхи шуурга: Хамгийн их салхи 14-26 м/с хүрч, 10-аас дээш салхитай өдрийн тоо 2-10 байна. Хамгийн их салхи Дархан суманд 26 м/с хүрч салхилсан.

                   

Цасан бүрхүүл: Ихэнх нутгаар тарлантсан цасан бүрхүүлтэй байна, Биндэр, Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Галшар, Батноров, Батширээт, Баянмөнх, Дэлгэрхаан сумдууд Хэрлэнбаян-Улаан, тосгоны нутгаар цасгүй, Дадал, Өмнөдэлгэр, Баян-Адрага, Жаргалтхаан, Норовлин, Цэнхэрмандал сумдууд, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар 2-9 баллын тарлантсан цастай байна. Цасны дундаж өндөр 0-12см байна. Цасны дундаж нягт Дадал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Норовлин, Цэнхэрмандал сумдууд Гурванбаян тосгоны нутгаар 0.08 ... 0.24 г/см3 нягттайь бусад нутгаар няг тодорхойлох боломжгүй байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх, ямааны ноолуур самнах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх,  ажил явагдаж байна. Дээрхи ажилууд хийхэд цаг агаарын нөлөөллөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Батноров, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Норовлин, Цэнхэрмандал сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.

 

                                  Тойм бичсэн судалгааны инженер С.Батцэнгэл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 3-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-05-06 1970-01-01 62