Цаг уурын мэдээ > Ус судлал
Гол мөрний усны горимын тойм


Гол мөрний усны горимын тойм
2020 оны дөрөвдүгээр сарын хоёрдугаар арав хоног
2. Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз зэрэг голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш 10-80 см буурсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2019 оны мөн үеэс 10-80 см бага харин Балж , Онон, Хэрлэн голын хувьд 10-75 см ахиу байна. Хэрлэн голын эхээр 70-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба усан зах үүсч , мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл голлон ажиглагдаж байна.
Дөрөвдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэв ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим голын эхээр битүү мөсөн бүрхүүлтэй хаврын мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний үлдэгдэл мөс хайлж, мөсний нягт багасан мөс өргөгдөн хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус судлалын станц
2020-04-21