Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хэнтий аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 4 дүгээр сарын төлөв байдал
Хэнтий аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2024 оны 4 дүгээр сард Хэрлэн гол дээд, доод цэг, Онон гол-Биндэр, Онон гол-Дадал, Эг гол-Батширээт, Улз-Норовлин, Хурх-Өмнөдэлгэр, Балж-Дадал, Барх-Батширээт, зэрэг хяналт шинжилгээний 9 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2024 оны 4 дүгээр сард хийсэн Хэнтий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Өндөрхаан дээд |
9,32 |
4,4 |
2.8 |
0,69 |
0,003 |
0,044 |
2 |
Өндөрхаан доод |
9,48 |
4,7 |
3,5 |
0,14 |
0,001 |
0,009 |
3 |
Онон-Биндэр |
1,6 |
0,06 |
0,015 |
0,002 |
||
4 |
Хурх-Өмнөдэлгэр |
2,2 |
0,05 |
0,002 |
0.009 |
||
5 |
Эг-Батширээт |
2,5 |
0,14 |
0.001 |
0,13 |
||
6 |
Барх-Батширээт |
4,1 |
0,06 |
0,008 |
0,004 |
||
7 |
Балж-Дадал |
4,3 |
0,13 |
0.001 |
0.009 |
||
8 |
Онон-Дадал |
4,1 |
0.14 |
0.001 |
0.009 |
||
9 |
Улз-Норовлин |
6.0 |
0.36 |
0.043 |
0.042 |
||
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
|
|
|
|
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Хэрлэн гол: Хэрлэн гол Өндөрхаан дээд, доод хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 150.6 мг/л- 180 мг/л байна. Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүд ажиглагдаагүй байна.
Онон гол Онон-Биндэр, Онон-Дадал: Хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 95.5-111мг/л байна. Онон голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Эг гол: Хөтөлбөрийн дагуу Эг голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 97.3мг/л байна. Эг голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Улз гол: Хөтөлбөрийн дагуу Улз голын Улз-Норовлийн хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 139 мг/л-т байна. Мөн нитрит (NO2)-ийн агууламж бага зэргийн өндөр буюу 0,043 мг/л байгаач стандартаас даваагүй. Бусад үзүүлэлт нь Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан ажиглагдаагүй.
Барх гол: Хөтөлбөрийн дагуу Барх голын хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Барх голын усны эрдэсжилт нь 98.1 мг/л хэлбэлзэж байсан байна. Барх голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Балж гол: Хөтөлбарийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 96.0 мг/л байна. Балж голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Хурх гол: Хөтөлбарийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 114 мг/л байна. Хурх голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Дүгнэлт:
Хэнтий аймгийн гадаргын усны 2024 оны 4 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилтийн дундаж нь 120,2 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Хэрлэн гол 180 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Онон биндэр голын ус нь 95,5 м/л-т хэлбэлзэж байлаа.
Хэнтий аймгийн гадаргын усны 2024 оны 4 дүгээр сарын Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад ХА-аас давсан үзүүлэлт ажиглагдаагүй байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ